КАНН 2023 | Үзэгчид Жонни Деппийг гарч ирэх үед 7 минутын турш алга ташив

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

 

Жүжигчин Жонни Деппийг гарч ирэх үед үзэгчид 7 минутын турш алга ташиж, түүнд хүндэтгэл үзүүллээ.

Орон нутгийн цагаар мягмар гарагт болж буй 2023 оны Каннын кино наадмын нээлтийн арга хэмжээний үеэр “Jeanne Du Barry” хэмээх кино нээлтээ хийсэн. Уг кинонд XV Людовик хааны дүрд тоглосон тэрээр үзэгчидтэй мэндлэхдээ нулимсаа тэвчиж байсан тухай эх сурвалжууд онцолжээ

Экс эхнэр Эмбер Хердтэй хийсэн маргаанаас үүдэн зарим хүмүүс түүнд өмнөх шигээ таатай хандахаа больсон. Шүүх хурлаас хойш анх удаагаа ийнхүү олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа Жонни Деппийг эсэргүүцсэн #CannesYouNot гэх хөдөлгөөн мөн өрнөж эхэлжээ. Гэсэн ч энэ бүхнийг үл тоон дэмжигчид нь түүнд 7 минутын турш алга ташилт бэлэглэжээ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(192.82.90.146) 2023 оны 05 сарын 18

#CannesYouNot\nичдэггүй хөгшин тарган өвгөн жонни депп. \nХуучин эхнэрээ шалбаагт хутгасаны ачаар моодноос гараад хүн тоохоо больсон өөрийгөө хэсэгхэн зуур моодонд оруулав. Үхвэл таарна

0  |  8
Top