Сонгодог Жонни Депп, хүчирхэг Фань Бинбинтэй Каннын кино наадам

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Өчигдөр Францад 76 дахь удаагийн Каннын кино наадмын нээлтийн ёслол боллоо. Кино сонирхогчид шилдэг шинэ кино үзэхийг тэсэн ядан хүлээж байсан бол загварын фэнүүд улаан хивсэн дээгүүр алхахыг сонирхон харж байлаа.

Ёслолын өмнө Америкийн жүжигчин Эль Фэннинг папарацци нарын өмнө хөх өнгийн Khaite торгон даашинзтай гарч ирсэн. Гэхдээ улаан хивсэн дээр тэр Alexander McQueen брэнд сонгосон байлаа.

 

 

Оросын телевизийн хөтлөгч, блогчин Виктория Бонягийн Ziad Nakad хэмээх бейрут брэндийн ногоон өд, гялгар үнэт чулуунууд улаан хивсэн дээр тод гялалзсан.

 

“The White Lotus” цувралын од, итали жүжигчин Симона Табаско нуруугаа ил гаргасан, улаан даашинзтай ирсэн.

 

Энэтхэгийн блогчин Фархана Боди өд сөдтэй урт шар даашинз өмссөн байлаа. Хэт их гоёл чимэглэлтэй байсан тул даашинз оёдлоороо салж, үйлчилгээнийхэн тэр дор нь оёж засаж байв.

 

Их Британийн домогт супермодель Наоми Кэмпбелл бие барьсан, гялалзсан  даашинзтай, нүүрээ тод будаагүй, нарны шил зүүсэн байлаа.

 

Ума Турманыг Dior брэнд “хувцасласан”.

 

Бразилын супермодель, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр асан Алессандра Амбросио 2005 оны Elie Saab-тай байсан нь зангиа, юүдэнгийн нэмэлттэй байв.

 

Германы жүжигчин Эмилия Шуле.

 

Хятад жүжигчин Фань Бинбин архирч буй бар, хулсан ойн дүрстэй дорнын стилийг харууллаа.

 

Орос-америк жүжигчин Евгения Кузьминагийн Vivienna Lorikeet брэнд.

 

Алдарт Майкл Дуглас гэр бүлийн хамт Каннд ирсэн. Түүний гэргий Кэтрин Зета-Джонс Elie Saab брэндийн улаан даашинз, охин Кери Зета-Дуглас нь цагаан даашинзтай байлаа. Харин аав хар костюм, цагаан цамц, эрвээхэй зангиатай, сонгодог стилийг сонгожээ.

 

77 настай англи жүжигчин Хелен Миррен имижээ өөрчилжээ.

 

Олон нийтийн өмнө гараагүй удсан Жонни Деппийг улаан хивсэн дээр тэсэн ядан хүлээж байв. Жонни сонгодог костюмтай, хар шил, урт ээмэг зүүжээ.

 

Францын Пом Клементьефф тэр чигээрээ чернилэн ягаан байлаа.  

 

Нигерийн жүжигчин Чика Акй харин ногоон өнгийг сонгожээ.

 

Франц жүжигчин Эмманюэль Беар Balmain брэндийг сонгосон.

 

Тайланд жүжигчин Арая Альберта Харгейт Францын Jean Paul Gaultier, загвар зохион бүтээгч Гленн Мартенстай “нөхөрлөжээ”.

 

Хятадын 25 настай жүжигчин Гуань Сяотун.

 

Энэтхэг од Эша Гупта хагас тунгалаг, цагаан даашинзтай, хөл, цээжээ ил гаргасан байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top