Гэдсээ нуухыг хүссэн эрчүүд хэрхэн хувцаслах ёстой вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Таргалж, жин нэмээд гэдэс нь урагшаагаа нэлээд гарчихсан эр хүн тун өрөвдөлтэй харагддаг. Гэхдээ ямар ч эр хүний бие тодорхой насанд хүрсэн цагаасаа эхлэн өөх тос хуримтлуулж эхэлдэг нь тэдний буруу биш. Яаж ч хичээгээд тамирчид шиг гэдэсний булчинтай болж чадахгүй бол ядаж, хүмүүст анзаарагдахгүйгээр нууж сурах нь чухал.

Дүрэм 1 – Чөлөөтэй хувцас

Бие барьсан хувцасны талаар бүр мөсөн март. Цамц, майк юу ч байсан өмдрүүгээ чихдэг зангаа зас. Өргөн чөлөөтэй цамц, пиджак, ер нь нэг размер том хувцас өмсөөрэй.

Дүрэм 2 – Урт хувцас

Богино хувцас өмсөх нь гэдэс гүзээг улам ил гаргадаг. Цамц, хүрэм, пальто авахдаа гуя хүртэлх урттайг авбал таны гэдэс хүнд мэдэгдэхгүй.

Дүрэм 3 – Хувцсаа хэзээ битгий товчил

Хувцасны босоо шугам өөрөөр хэлбэл цамцны товчны эгнээ, хүрэмний цахилгаан хүний биеийг эгц шулуун харагдуулдаг. Дээр нь урдах товчоо тайлаад, цамцаа задгай тавихад бүр ч гоолиг харагдана.

Дүрэм 4 – Хар хувцас

Харанхуйд бүх юм алга болно, таны гэдэс ч гэсэн. Тиймээс задгай цамцан дотор ямар ч зураггүй хар футболка өмсөхөд л та гоолиг болж хувирна.

Дүрэм 5 -  Мөрний дасгал хий

Гэдэснээсээ салж чадахгүй байна гэдэг нь хүчний дасгал огт бүү хий гэсэн үг биш. Мөрний дасгал хийж, мөрөө бадируун болгоход л та бүдүүн биш булчинлаг залуу харагдах учиртай. Салхинд хийсээд уначих жаахан банди биш жинхэнэ эр хүн. Дасгалын үр дүнг хүлээж байх хугацаандаа мөртэй хувцас өмсөж заншаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top