Нүцгэн одод “ноцолдсон” Нью-Йоркийн Загварын 7 хоног

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Дэлхийн дөрвөн том Загварын долоо хоногийн эхлэл Нью-Йоркийн шоу 2024 оны хавар-зуны загвараа танилцуулаад өндөрлөлөө. Жилээс жилд нүцгэн загвар толилуулдаг “уламжлал” тогтсон ч энэ удаад загвар зохион бүтээгчид үзэгчдийг гайхуулах шинэ арга олсон байлаа.

Хамгийн өвөрмөц нь Елена Велез моделиудаа шавар шалбааг дунд зодолдуулсан бол Алехандро Паломо эрчүүдийг даашинз, хөхөвчтэй тайзан дээр гаргасан явдал байлаа. Ингээд загварын тайзнаас гадна Нью-Йоркийн стритстайл хэрхэн явагдсаныг танилцуулья.

Америкийн жүжигчин, модель Жулия Фокс гэрэл зурагчдын өмнө хуримын Wiederhoeft брэндийн корсет мини даашинзтай даруухан сууж байсан. Бүх биеэ бүрхсэн тор, бээлий нь анхаарал татаж байлаа.

Испанийн модельер Алехандро Паломогийн нэгэн эрэгтэй загвар өмсөгч улаан атласан палаажтай, эмэгтэй дотуур хувцастай байсныг Паломо өөрөө “Энэ бол өдөр тутмын жирийн хувцас” гэж тодотгосон.

Плюс-сайз-модель Олей Ноэль Victoria’s Secret брэндийн Матрикс стилийн цувтай, хар “тунгалаг” комбинезон, цээж нүцгэн байв.

Америкийн рэп дуучин Бриттани Коллинз буюу Coi Leray ил тод гоёлоор хүмүүсийг гайхуулах дуртай. Энэ удаад савхин өмд, цээжээ бүрэн харуулсан топ-той иржээ.

Мэдээж байгаль хамгаалах нь гол сэдвийн нэг. Арьсан бүтээгдэхүүний Coach брэндийг алуурчин хэмээн нэрлэж, ганц дотоожтой, биеэ арьсаа хуулуулсан амьтны дүрээр будсан байв.

Рэп дуучин Doja Cat цээжээ харуулсан кроп-топтой, хүрэн легинс, гинж, шилээр нэмэлт гоёл хийсэн бол дэргэд нь байгаа рэп дуучин Ice Spice тун даруухан харагдаж байна.

Дуучин Гармония Тивидад ягаан өнгийн “барбикор” стильтэй, Барби хүүхэлдэй мэт.

Дээр дурдсанчлан дизайнер Елена Велезийн моделиуд шавар дотор “барилдсан”. Еленагийн ээж өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хөлөг онгоцны ахмад байсан гэнэ. Багаасаа олж авсан өвөрмөц хүмүүжил нь өвөрмөц загвар гаргахад нөлөөлжээ.

Винни Харлоу хар пальто, арьсны онцлогоо харуулсан хувцастай байв.

Америкийн Collina Strada брэндийн бүх моделиуд нүүр дүүрэн, гаж инээмсэглэж байсан нь дэлхий удахгүй сөнөнө, гэсэн ч бид загвар үзүүлж чадна гэсэн утгатай ажээ.

Загварын шоуны зочид энэ жилийн сүүлийн дулаахан өдрүүдэд жаргаж авах хүслээ илэрхийлж байв.

Усанд үсрэлтийн тамирчин, TikTok-блогчин Гриффин Максвелл хуяг, дуулгатай ирж, сайхан биеэ гайхуулсан.

Мадоннагийн охин Лурдес Леон ээжийнхээ нэгэн адил бараг нүцгэн байв. Энэ загварыг АНУ-ын украин гаралтай модельер Наталья Феднер бүтээжээ. Тэрээр 2021 онд 15 секундэд эзнийхээ биеийн галбирыг олдог энэ металл даавууг зохион бүтээсэн юм.

Эрчүүдэд эмэгтэй хувцас өмсүүлсэн загвар олон байлаа.

Бразилын жүжигчин Жессика Каяне тоть шувууг дүрсэлсэн.

Шоуны зочид ч загвар зохион бүтээгчдээсээ дутахгүй ганган хувцасласан байлаа.

53 настай супермодель Наоми Кэмпбелл тайзан дээр PrettyLittleThing брэндийн хар даашинзтай гарчээ.

Хүйтний улирал ойртсон ч нүцгэн загвар моодонд үлдсэн хэвээр байна.

Булчинлаг бие ч хэзээ ч моодноос гарахгүй.

The Blonds брэндийн энэ нүцгэн загвар олны анхаарлыг ихэд татсан.

Америкийн жүжигчин Лиза Ринна тэр чигээрээ ирвэс байлаа.

Вьетнам жүжигчин Дуй Хан Astro Boy Boots брэндийн резин гутал, хар пиджак, том өмд сонгожээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шимнас(103.212.116.18) 2023 оны 09 сарын 21

Тэнэг шулмасууд. Манайхан бас дууриана гэнэ шүү.

0  |  0
(139.5.217.100) 2023 оны 09 сарын 20

Хэнд ч хэрэггүй шоу байна. мухардалд орчихсон юм уу хаашаа юм

0  |  0
1(66.181.184.12) 2023 оны 09 сарын 17

Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

0  |  0
хуульч(202.179.26.254) 2023 оны 09 сарын 15

мөхөж сөнөж яваа сатанистууд

1  |  0
zochin(66.181.176.208) 2023 оны 09 сарын 15

ad chutguriin eruul bus , manai khelberdsen durakuud duuraigaad l

3  |  0
zochin(66.181.176.208) 2023 оны 09 сарын 15

ad chutguriin eruul bus , manai khelberdsen durakuud duuraigaad l

1  |  0
Top