Португал хөлбөмбөгч Криштиано Роналдогийн сүйт бүсгүй Жоржина Родригес Венецийн кино наадмын улаан хивсэн дээгүүр алхаж, гоо галбир, асар үнэтэй бөгжөөрөө олны харааг татчихаад буцлаа.

Өнгөрсөн сард Роналдогоос гэрлэх санал хүлээн авч, 3 сая ам.долларын үнэтэй, 30 каратын цагаан алт, алмаазан шигтгээтэй сүйн бөгжөөр ядам хуруугаа “мялаалгасан” 31 настай испани-аргентин загвар өмсөгч Венецийн улаан хивс дээгүүр алхахдаа хар өнгийн даашинзаар гоёсон байв.

Жоржина Родригес зөвхөн сүйн бөгж төдийгүй хүзүүний тансаг зүүлт, ээмэг бөгжөө хослуулан гоёсон нь донжийг нь олсон гайхалтай үзүүлбэр болсон гэж загварын ертөнцийн мэргэжилтнүүд бахдсан байна. Сүйн бөгжөөс гадна хуруугаа чимсэн бусад бөгжүүдийг нь Паскуале Брунигийн Rosina загвар гэдгийг үнэт эдлэлийн судлаачид тэр дор нь таньжээ.

Цагаан алт, бадмаараг, ягаан индранилаар урласан энэхүү бөгж, зүүлт нь эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн, цэцэглэж буй амьдралын аз жаргалтай замыг бэлгэддэг гэж үздэг байна. Үүнээс гадна мөн Паскуале Брунигийн Aleluia ээмгээр гоёсон нь алмаазан шигтгээтэй 18 каратын цагаан алтаар бүтээгджээ.
.jpg)
Маргааш нь жирийн жинстэй буцахдаа ч гартаа Birkin-ийн 115 мянган ам.долларын цүнхтэй байсныг мөн хэвлэлүүд алдалгүй мэдээлжээ. Одоогоор Роналдо, Жоржина хоёрын хуримын том зарлагдаагүй байгаа билээ.
.jpg)




Сэтгэгдэл ( 4 )
Goe bietei yumaa
ENE HUND BITGII ATAARAH MUU HOGIIN SHUVUUNTARHINUUDAA
ENE HUND BITGII ATAARAH MUU HOGIIN SHUVUUNTARHINUUDAA
Удахгүй сална.