Өчигдөр 76 дахь удаагийн Каннын кино наадам хөшгөө нээлээ. Тус наадмын түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон нь Германы продюсер Айрис Кноблох юм. Шүүгчдийн зөвлөлийг Шведийн найруулагч Рубен Эстлунд даргалжээ.
Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл "If Only I Could Hibernate" буюу "Баавгай болох сон" кино албан ёсоор шалгараад байгаа билээ.
Нээлтийн ёслолын үеэр 78 настай жүжигчин Майкл Дугласт кино урлагт байгуулсан гавьяаг нь үнэлэн, шагнал гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )