ОХУ-ын Соёлын яамнаас найруулагч Грета Гервигийн "Барби", Кристофер Ноланы "Оппенгеймер" киног “Оросын ёс суртахууны үнэт зүйлст таарахгүй” гэдэг шалтгаанаар Орост гаргах зөвшөөрөл өгсөнгүй.
Соёлын яамны дэд сайд Андрей Малышев “Энэ хоёр кино манай Засгийн газрын тэргүүний тавьж байгаа Оросын уламжлалт ёс зүй, зан заншлыг хамгаалах, бэхжүүлэх зорилгод тохирохгүй. Энэ хоёр киноноос илүү сайн эх орны кино театруудад олон гарч байгаа. Энэ жил гэхэд "Чебурашка", "Вызов", "Свидетель" гэсэн чанартай бүтээлүүд хийгдсэн. ОХУ-ын кино театруудад гарах Холливудын киноны тоог багасгах нь эх орны кино бүтээгчдэд тустай” гэж ярьжээ.
“Барби” кино дэлгэцэнд гарснаасаа хойш 14 хоногийн дотор тэрбум ам.долларын ашиг олсон. Энэ кинонд Барби хүүхэлдэй бодит ертөнцөд ямар адал явдал туулж байгааг харуулдаг. Марго Робби, Райан Гослинг нар гол дүрийг бүтээсэн.
"Оппенгеймер" кинонд Киллиан Мёрфи, Флоренс Пью, Мэтт Дэймон, Роберт Дауни, Эмили Блант нар тоглодог бөгөөд Америкийн физикч Роберт Оппенгеймер цөмйн зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа тухай өгүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 2 )
gants oros bish 20 -iad orond horiod bnaa. delhii ertots baruunii vnet soeliin zvils geh transjender ijil hvisten , biseks geh metiin ooriin oronii soel ulamjilal ger bvliin ariun es surtahuund taarahgui geed bna. yum gevel hoid solongos shig bolood bna gej tenegtej hvvhed zaluusiin hvmvvjild dun muu vr dagavartai imm zvilsees zaluu ve hvvhedee hamgaalah zov shuu..
Хойд Со-н нэг хувилбар болж дээ.