Ная дахь удаагийн Венецийн кино наадам Лидо аралд хөшгөө нээлээ. Наадмаар София копполагийн “Priscilla”, Брэдли Куперийн “Маэстро”, Дэвид Финчерийн “Алуурчин” зэрэг шуугиант кинонууд гарна. Венецийн кино наадмыг найруулагч Эдоардо Де Анжелисийн “Команданте” хэмээх түүхэн драм нээлээ. Энэ жилийн наадам Холливудад болж байгаа жүжигчид, зохиол бичигчдийн ажил хаялттай давхцсан. Тиймээс Улаан хивсэнд гарах урилгатай одод төдийгүй зарим шагналд нэр дэвшигчид Венецид ирж чадсангүй.
Сэтгэгдэл ( 0 )