"Couriers in Mongolia" Японд гарч, япон жуулчид Монголыг зорино

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Өмнөд Солонгосын JTBC телевизийн "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлэг солонгосчуудын үзэх дуртай нэвтрүүлэг болоод байгаа. 20 жил найзалсан, луу жилт таван алдартан болон нэг залуу жүжигчин (Ким Жон Гүг, Хон Кён Мин, Жан Хёг, Ча Тэ Хён, Хон Кён Ин, Кан Хүн) Монголын өргөн уудам тал нутагт шуудангийн хүргэлтийн үйлчилгээ хийх бөгөөд 2000 км замыг хэрхэн туулсан тухай гарна. Манайхны сайн мэддэг жүжигчин Жан Хёг буюу Хан Китэй өмнө нь ч Монголд ирж байсан нэгэн.

Тэдний хийсэн энэхүү нэвтрүүлэг манай Монголыг сурталчилсан, хөнгөхөн, сонирхолтой тул манай аялал жуулчлалд маш том түлхэц болоод байгаа юм. Учир нь тус нэвтрүүлэг 7 хоногийн Баасан гараг бүр цацагдаж байгаа бөгөөд маргааш нь Монгол явах тасалбар захиалах солонгосчуудын тоо эрч өсч байгаа ажээ.

Тэгвэл удахгүй япон жуулчид Монголыг дарах нь. Яагаад гэвэл БНСУ-ын тус "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлгийг Японы KNTV телевиз 11 дүгээр сарын 3-наас дамжуулах эрхийг авчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.190.84) 2023 оны 09 сарын 22

Хүлээж үздэг шүү

1  |  0
zochin(103.212.116.37) 2023 оны 09 сарын 24

Нэвтрүүлэг нь дажгүй болсон ч ард нь яваа дуу нь дандаа англи байсан нь харамсалтай, уг нь манай монгол аялгуу явсан бол төгс байх байлаа

3  |  2
Top