Японы TBS телевизийн киноны зураг авалт Монголд явагдаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Жүжигчин Масато Сакай гол дүрд нь тоголсон Японы “VIVANT” киноны зураг авалт Монголд явагдаж байна. TBS телевизийн олон ангит тус киноны зураг авалтын баг Монголд хоёр сарын турш ажиллах юм.

 

 

TBS телевизээс зураг авалтын гэрэл зургаас үзэгчдэд дэлгэж, “Монголоос өөр хаана ч авч чадахгүй байгаль, өвөрмөц орчинд хийсэн тун сонирхолтой кино удахгүй та бүхний хүртээл болно” гэж зарлалаа.

 

 

Зураг авалтад 250 хүн, 3000 гаруй адуу мал хамрагдсан, Японы түүхэнд ховорхон тохиолдох том үйл явдал болж байгаа гэнэ.

 

 

“VIVANT” киног Кацүо Фүкүзава найруулж, зохиолыг нь бичсэн.

 

 

“Дайсан уу, манай тал уу”, “Тэвчээрийн хязгаарт хүрлээ”, “Адал явдалт драм” гэхээс өөр тодорхой зүйл дэлгээгүй ч Масато Сакай, Хироши Абэ, Фүми Никайдо, Тори Мацүзака, Кожи Якүшёо нарын алдартнууд гол дүрд тоглож байгаа гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dokyor(202.126.88.104) 2023 оны 06 сарын 20

Mash zөw. Mongoloo delhiid surtalchlah gedeg gaihamshig. Nomin saudad bayr hurgie. Uhaantai shuu! Amjilt

2  |  0
mgl(202.9.41.8) 2023 оны 06 сарын 19

Чинбаагын эрх охин ингээд баахан өр үүсгэвээ гэж. Монголд хийсэн кинонд хэдэн хувийг нь буцааж олгоно гэлээ... 30-45 хувь билүү хаха

0  |  0
Сайн(202.9.46.152) 2023 оны 09 сарын 26

Зочид буудал бэлэг дурсгал хоолны орлого эдгээр японуудаас гэхэд 500 000 доллар болж байна. Гадны киног нутагтаа хийлгэх асар ашигтай дээр нь Монголын үнэгүй сурталчилгаа японд ба азийн олон оронд хийгдэнэ.

13  |  0
зочин(66.181.185.221) 2023 оны 09 сарын 26

Монголд кино зураг авалт хийхдээ Япончууд Соёлын яамнаас зөвшөөрөл авахдаа татвар мөнгө төлдөг байлгүйдээ!!! Ер нь сүүлийн үед солонгосын шоу нэвтрүүлэг их хийдэг болж байх шиг байна, энэ тал дээр нөгөө Соёлын сайд хууль санаачилдаггүй юм байхдаа

7  |  1
Top