Банкууд энэ оны нэгдүгээр улиралд иргэдэд 4.2 их наяд төгрөгийн зээл шинээр олгосон нь өмнөх улирлаас 1.1 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Банкууд энэ хоёрдугаар улиралд тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Ялангуяа цалингийн, бизнесийн болон малчны зээлийн нийлүүлэлтээ нэлээд нэмэгдүүлэх хандлагатай байгааг Банкуудын зээлийн төлөвийн судалгаанд дурджээ.
Банкуудын иргэдийн зээлийн шалгуур 2020 оноос хойш харьцангуй тогтвортой байсан бол 2022 оны нэгдүгээр улирлаас эхлэн дөрвөн улирлын турш чангарах төлөвт байжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулжээ.
Энэ улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах хандлагатай байна.
Хэрэглээний зээлээс бусад төрлийн зээлийн хувьд бусад банкны өрсөлдөөн буурсан, эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, иргэдийн төлбөрийн чадвар сайжирсан, барьцаа хөрөнгийн эрсдэл буурсан болон банкны эрсдэл даах чадвар нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нь зээлийн шалгуурыг сулруулах чиглэлд нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )