Өнөөдөр Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 20.0 сая ам.доллар худалдан авах, 1.0 сая ам.доллар худалдах саналыг ирүүлжээ.
Монголбанк 16.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлж, худалдах саналыг биелүүлээгүй аж.
Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй юм байна.
Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )