Экспорт өмнөх сараас $198.7 саяар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

Монгол Улс энэ  оны эхний дөрвөн сард  134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 5.1 тэрбум ам.доллар, импорт 2.7 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.6  тэрбум ам.доллар буюу 50.5%,  экспорт 2.3  тэрбум ам.доллар буюу 81.8%, импорт 310.5 сая ам.доллар буюу 13.2%-иар  тус тус өсжээ. 

Харин дөрөвдүгээр сард экспорт өмнөх сараас 198.7  сая ам.доллар буюу 13.1%,  импорт 20.2 сая ам.доллар буюу  2.7%-иар тус тус буурсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.217) 2023 оны 05 сарын 26

Тавантолгойн БЭТ хугацааг болиоч ээ нүүрсний экспорт зогсчихоод бна тээврийн компаниуд ажилгүй бна

0  |  0
Top