Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичтай уулзаж, санал солилцжээ.
Талууд уулзалтаар авто зам, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, Богд хаант төмөр зам болон манай хоёр улсын зам, тээврийн салбарт найрамдлын бэлэг тэмдэг болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцжээ.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн хүчтэй өөрчлөлтүүд явагдаж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон. ОХУ, БНХАУ-ын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрээд байгааг онцлоод, Монгол Улсын хувьд газар зүйн маш чухал байрлалд оршиж байгааг хэллээ.
Түүнээс гадна өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд авто зам барих асуудал хамгийн чухал төдийгүй энэ төрлийн бүтээн байгуулалтад тус улсын компаниуд оролцох сонирхолтой байгааг илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд талууд УБ-Москва чиглэлийн шууд нислэг болон Баруун, Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, түүний эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцоод, дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэхээр ажлаа эрчимжүүлж байна гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн байна.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн зүүн босоо буюу Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжсэнээр төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн эргэлт, хүчин чадал, экспорт, импортын урсгал нэмэгдэж, далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site
Худалдаа нь бол 200 тэрбум доллар давна.
Хуцдын. Москвагийн өгөр тавиул. Танайхан Украйныг дуусгаад дараа нь Улаанбаатар луу дайрна гэдэг төлөвлөгөөгөө үхэрнүүдэд танилцуулах гэж байна уу?
Ийм мэдээнд албаны хүний овгийг дурьддаг. ОХУ- аас Монгол Улсад суугаа элчин сайд Евсиков А.Н. гэдэг хүн байдаг юм байна. Евсиков гэдэг нь энэ хүний овог боловч Монголчууд бидний ойлголтоор нэр нь юм. Харин Алексей гэдэг нь өөрийнх нь нэр Николаевич нь аавынх нь нэр. Албаны мэдээнд Алексей Николаевич гэх нь зохисгүй. Харин энэ хүнтэй биечлэн уулзахдаа Алексей Николаевич гэж хандах нь хүндэтгэлтэй бөгөөд зохистой. Мөн ноён Евсиков гэж хандах нь албаных болно.
200.000.000.000 доллар гэнэ үү,сэтгүүлчид угийн тоондоо муу байдаг гэж үнэн байна шүү