Үндэсний номын баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 28

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр тавдугаар сарын 26-нд эхэлж, өнөөдөр /2023.05.28/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"Илүү их уншъя” уриан дор болж буй Үндэсний номын баяраар олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна.

Тухайлбал, номын фенүүдийн уулзалт, “Номын баяр-бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага, сонгуулийн боловсрол, хэлний сургалтын танилцуулга, модон урлалын худалдаа зэрэг үйл ажиллагаанууд болж байв. Түүнчлэн номын баярын судалгаанд оролцож, “Онцлох номууд”, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” зэрэг хөтчөөс мэдээлэл авч, номын хавчуургын үзэсгэлэнг үзэж, хямдралтай номуудаас худалдан авах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top