2022 онд гадаад зээл, үнэт цаас эргүүлэн төлөх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд нийт 2.4 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагджээ. Үүнээс 1.7 их наяд төгрөгийг гадаад зээл, 680 тэрбум төгрөгийг дотоод үнэт цаас гарган санхүүжүүлжээ.
Тухайлбал, 12 дугаар сард “Чингис” бондын сүүлийн төлбөр болох 136 сая ам.доллар буюу 520 тэрбум төгрөгийг Төрийн сангаас төлж барагдуулсан байна.
2022 онд төсвийн татаас, шилжүүлгийн зардал 33 хувь орчим өссөн бол бусад зардал нийлбэртээ 2021 оны түвшинд байжээ. “Хуримтлалтай хүүхэд”, КОВИД-19 тусламж үйлчилгээ, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо хэрэгжүүлж, хувьсах зардлыг салбар хариуцсан яамд шийдэхээр болсон зэрэг арга хэмжээний үр дүнд төсвийн татаас, шилжүүлгийн зардал цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )