АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх Монголын Эрчим хүчний судалгаа, инновацын сангийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны мэдээлэлд дурдсанаар, энэхүү санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-ын ОУХА-аас Монгол Улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг аж. Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэж байна. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгохоор, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор ОУХА Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажиллаж байгаа юм байна.
АНУ-ын ОУХА-ийн Хөгжлийн дэд зөвлөх Стив Винкейтс “Эрчим хүчний салбарын хүчирхэг экосистемийг бий болгох, Монгол байгууллагуудыг институцийн хувьд болон хүний нөөцийн чиглэлээр чадавхжуулах, эрчим хүчний салбарын шилжилт шинэчлэлийг дэмжих арга хэрэгслийг боловсруулахад туслах санхүүжилтийг АНУ-ын Засгийн газраас олгож байгаадаа баяртай байна” гэлээ.
АНУ-ын ОУХА тусламжийн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарын шилжилтийг дэмжих байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд нөхцөл хангасан бодлогын хүрээлэнгүүд буюу тинк танкууд, зөвлөх компаниуд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны болон бусад холбогдох байгууллагуудад буцалтгүй тусламж олгох юм байна.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

долларын санхүүжилттгүй болохгүй нь үү