Хүүхэд бүрт мөнгө олгох ШИЙДВЭР гаргах БОЛОМЖИЙГ Засгийн газар бүрдүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

 

Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд “бай”-гаа онох шаардлагатай гэдгийг эдийн засагчид, судлаачдын зүгээс өнгөрсөн жилүүдэд хэлж ярьж байсан билээ. Ер нь бол тахлын өмнөх жилүүдийн дүр зургийг эргээд харахад ч улс төрийн шийдвэрүүд эдийн засгийн нөхцөл байдлын бодит оношийг онилох тал дээр учир дутагдалтай явж ирсэн нь үнэн.

Тэгвэл энэ Засгийн газар нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ, зөв эрэмбэлж, тооцоо судалгааг зөв ашиглаж, гадаад, дотоод аль аль талын эрсдэл болон боломжуудыг зөв үнэлсэн, бодлого, шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргаж чадсаны дүнд Монголын эдийн засагт өнөөдөр эерэг үзүүлэлтүүд давамгайлж байна. Төсвийн орлого их наядаар давж, цаашид ч энэ өсөлт хадгалагдах нөхцөл байдал давамгайлж байна. Хэдхэн сарын өмнө анхаарлын тэмдэг дагуулж байсан валютын нөөц 4 тэрбум ам.долларт дөхөөд байна. Засгийн газар хэд хэдэн гадаад бондын өрийн зохицуулалтуудыг хийсний дараа валютын нөөц энэ хэмжээнд байна гэдэг бол Засгийн газарт сайн дүн тавьж болохуйц үзүүлэлт юм.

Ер нь бол эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газар, тэрдундаа Сангийн яам өнгөрсөн хоёр жилд дорвитой алхмууд хийж чадлаа. Мөнгөний хатуу бодлоготой уялдуулсан сангийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай талаар өнгөрсөн хугацаанд нэлээд яригдсан. Тэгвэл Сангийн яамны хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдийг аваад үзэхэд цаг үедээ тохирсон, нийцсэн маневруудыг хийж байна.

Түүнчлэн Хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох тухай шийдвэрийг улс төрийн түвшинд өчигдөр гаргаж буйн цаана энэхүү орон зайг бий болгож чадсан Засгийн газар, Сангийн яамны ажлын үр дүн харагдаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр УИХ дахь намын бүлгийн хурлын дараа хэлэхдээ “Хамгийн эхэнд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Түүнчлэн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд цаг үеэ мэдэрч, боомтуудын сэргэлт энэ янзаараа үргэлжилж, гадаад эрэлт буурахгүй байх нөхцөлд энэ бол эдийн засагт дарамт болохооргүй дүн л дээ.

Ерөнхийдөө бол Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр хүүхэд бүрт олгох нь аль аль агуулгаар аваад үзэхэд зөв л шийдвэр юм. Ийм шийдвэр улс төрийн түвшинд гаргахад эрсдэл дагуулахааргүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаад нь Сангийн яаманд браво гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй байх.

Дашрамд, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cангаас  Хүүхдийн мөнгөний талаар байр сууриа илэрхийлэхдээ “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түүний ач холбогдол, давуу тал, өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг харгалзан бүх хүүхдэд ижил тэгш олгох нь улс төрийн хувьд эерэг шийдэл, энэ нь улс орны ирээдүйд оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно... Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол Улс. Монгол Улсын хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох нь ядуурлыг бууруулах хүчирхэг зэвсэг юм. Монгол Улсын хувьд хүүхдийн мөнгө нь хүн амын орлогын ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Засгийн газраас  КОВИД-19 цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэйг харуулсан” гэхчлэн тодотгосон байсан юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(129.205.113.153) 2023 оны 06 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
SHINE OYUN(129.205.113.153) 2023 оны 06 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
зочин(66.181.180.34) 2023 оны 05 сарын 31

Монгол улсад дээдчүүдийн бус, жирийн ард түмний эрх ашгийг дээдэдлсэн Марксист онолоор зэвсэглэсэн Коммунист нам байгуулаагүй цагт Монгол улс хэзээ ч өөдлөхгүй, дээрэмчин Америкийн боловсруулж өгсөн одоогийн Үндсэн хуулийг яаж ч засаж сайжуулаад ямар ч нэмэргүй болохыг 1000 хувь батлан хэлье. Сүүлийн 30 жил дээрэмчин америкчууд монголчуудын тархи толгойг Марксизм, Коммунизм гэж үгийг хэлэхээс ичдэг, айж чичирдэг болтол нь угаасан бөгөөд өнөөдөр ч улам хүчтэй угаасаар байна. Босцгоо дарлагдсан ардуудаа, боолчуудын ертөнц босцгоо!!!

0  |  0
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Үзэл суртлаа халъя..(64.119.16.148) 2023 оны 05 сарын 31

Үзэл суртлаа халъя хэдүүлээ! Бэлэн мөнгө тараах нь ямар ч үр ашиггүй зүйл гэдгийг захын эдийн засагч хэлнэ. Угтаа бол орж ирсэн мөнгөө нөгөө л сонгууль угтсан бэлэн мөнгө тарааж иргэдийг сэтгэлийг наашлуулах 30 жилийн алдаа завхрал дахиад л давтагдаж байна. Угтаа бол Оюун-Эрдэнэ сайд хуучнаа хална сэлгэнэ гээд байдаг хамран дор нь ийм юм яваад байдаг. Худлаа ярьж дахиад л ард түмнээ мунхруулаад байна уу гэмээр...

1  |  0
Т(192.82.76.103) 2023 оны 05 сарын 31

Ялгаж бсан бж дэлхийд үлгэр жишээ болдог ч гэх шиг..хүүхдүүд зам др тоглож байна..ханиаднаас салахгүй юм..агаар хөрсний бохирдолтой хортой хотод амьдарч байна. Төр засаг хариуцлага хүлээ

1  |  0
Top