Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам болон Ачилтын тойрог замыг өчигдөр /2023.05.30/ байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс өчигдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг хангасны үндсэн дээр Улсын комиссын гишүүдийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Төмөр замыг ашиглалтанд оруулна гэдэг нь стандарт мөрдөж зам тавихыг хэлдэггүй улсын комисс нэртэй коммунист авилгачдын саналаар шийддэг гэдгийг бидэнд мэдэгдэж бна. Коммухизм булшлагдах болоогүй юу МАН чид аа?