Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс бүхэлдээ 76 Ерөнхий сайдтай болж хувирсан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.31/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Өдгөө парламентын 76 гишүүнийг эрх мэдлийн оргил дээр байдаг гэж ойлгодог болсон. Гишүүд гүйцэтгэх засаглалын ажил руу орж, Монгол Улс бүхэлдээ 76 Ерөнхий сайдтай болж хувирсан. Энэ бүх зүйлээс болж улс төрийн томоохон асуудал шийдэхдээ барьцаанд ордог, бойкот хийдэг нөхцөл байдал 30 жилийн хугацаанд бий болсон. Зоригтой шийдэл гарган, эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргах гэж буй гишүүддээ баярлаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байх нь сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хөндсөн асуудалд анхааралтай хандана. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар зөвшилцлийн ардчилал руу орно гэсэн үг" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.164) 2023 оны 05 сарын 31

МОНГОЛ УЛС ОДОО 126 САА\nДТАЙ БОЛЛОО....................

0  |  0
Top