"Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулахад хамтын хүчин чармайлт шаардлагатай”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 02

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковтой (2023.06.01) уулзжээ.

Элчин сайд Алексей Николаевич Орос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа тэнцвэргүй байсаар ирснийг залруулах, худалдааг өргөжүүлэхэд МҮХАҮТ-тай хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ. Мөн  МҮХАҮТ-ыг ААН, үйлдвэрлэгчдийн хамгийн том нэгдэл гэж ойлгож байна, ОХУ болон бусад улсуудад ч ийм бүтэцтэй байдаг. Цаашид Оросын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулах, экспортыг нэмэгдүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай гэсэн байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Элчин сайд Алексей Николаевичийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд МҮХАҮТ нь ОХУ-ын ЭСЯ болон Худалдааны төлөөлөгчийн газартай ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг тэмдэглээд, ОХУ-ын ХАҮТ нь манай гол түнш, ойр ажилладаг Танхим бөгөөд энэ сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Монгол-Хятад-Оросын Худалдаа, эдийн засгийн XVI чуулганд ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырн С.Н болон хил залгаа 13 муж, улсын ХАҮТ-ын удирдлага, нийт 100 гаруй төлөөлөгч оролцоно. Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг байна, үүнийг идэвхжүүлэхэд Танхимуудын болон В2В уулзалтууд чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Энэ удаагийн чуулган олон жил яригдсан Эдийн засгийн коридорын асуудлыг хөндөж, бодит ажил хэрэг болгоход Танхимууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан Тунхгийг холбогдох Төрийн байгууллагуудад хүргүүлж, үр дүнд хүрэхэд анхаарч ажиллана гээд чуулганы урилгыг гардуулсан байна.

Элчин сайд Алексей Николаевич чуулганд ОХУ-аас өргөн бүрэлдэхүүнтэй бизнес групп хүрэлцэн ирж байгааг дурдаад чуулганд оролцохоо илэрхийлж, амжилт хүсжээ. Мөн цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллана гэсэн байна.

Уулзалтад МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ОХУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Данзанов Имур Имбаевич, Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович нар байлцжээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ман(66.181.182.29) 2023 оны 06 сарын 07

Оросууд л гааль, татварын бодлогоор өөрчилбөл бусад нь аяндаа л явчихна шүү дээ, маниас шалтгаалах юм багаа.

0  |  0
DR. ADITYA(197.211.53.126) 2023 оны 06 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.126) 2023 оны 06 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зөнч(103.80.211.22) 2023 оны 06 сарын 02

Монголтой хийж байгаа татварын дайнаа зогсоо,тэнэг иванаа

0  |  0
Зоч(103.161.242.164) 2023 оны 06 сарын 02

Орсууд худлаа ярьж чулуу хөөлгөхдөө гаргуун. Манайхан эний нь мэдсээр байж бөгсий нь долоохдоо гаргуун. МАН - ынхан бүр ч гаргуун долигононодоо...

0  |  0
Зочин(66.181.184.16) 2023 оны 06 сарын 02

Оростой худалдаа хегжине гэдэг улгэр, дэмий юманд цаг урэх хэрэггуй

0  |  0
ZOCHIN(101.185.195.62) 2023 оны 06 сарын 02

ORSUUD TATVARAARAA MONGOLIIG TCAG URGELJID BOOJ HAADAG.....

0  |  0
Иргэд (202.126.89.250) 2023 оны 06 сарын 02

Сайн шүү

0  |  0
Зочин(110.175.236.106) 2023 оны 06 сарын 03

Хиам, сосисок идсэн болж хооллодог мөртлөө Монголын хөгжилийг гацааж Монголын мал өвчтэй гээд мах авдагггүй , тэнэг Иванууд.

1  |  1
бид чинь(202.21.124.134) 2023 оны 06 сарын 02

бид чинь европ ану тай хиллэлдэг билүү

1  |  0
Зочин(103.57.93.204) 2023 оны 06 сарын 02

Оросуудтай яаж худалдаа хйих юм бэ. Манай барааг импортын татвараараа гацаадаг биз дээ

4  |  2
qwe(139.5.218.145) 2023 оны 06 сарын 02

hahha. ehleed delhiid baihgui undur tarifaa canceld hulmastai ivan min

3  |  1
Top