Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.3 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн энэхүү түүхэн өсөлтөд банкны салбарын рефом буюу системийн нөлөө бүхий 4 банкны IPO, төрийн өмчит компаниудын хувьчлал болон бусад компанийн IPO, зах зээл дээр гарсан хөтөлбөрийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй хүрээнд гарсан компанийн бонд, хамтын хаалттай, нээлттэй сангийн нэгж эрх зэрэг шинэ бүтээгдэхүүн болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо чухал нөлөө үзүүлснийг Санхүүгийн зохицуулах хорооноос тодотголоо.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөг, ДНБ-д харьцуулсан харьцаа 8.1 хувь байсан бол өнөөдөр энэ үнэлгээ 3.4 дахин өсч 10.3 их наяд, ДНБ-д эзлэх хувь 19.5 хувь болж өсөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )