Инфляц дахь импортын барааны нөлөөлөл 2.9%-иар нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Тавдугаар сард 11.3 нэгж хувь гарсны 4.4 нэгж хувь буюу 38.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. 

Сануулахад, дөрөвдүгээр сарын инфляцыг авч үзвэл нийт инфляцын 36 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс хамаарсан байгаа бол дотоодын хүнсний үнэ 36 хувийг бүрдүүлжээ. Үүн дотроо 69 хувь нь мах, гурилтай холбоотой бүтээгдэхүүн байсан. 

Тэгвэл инфляц тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд барааны бүлгүүд дараах байдлаар нөлөөлжээ.

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,

Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,

Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,

Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,

Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Тэгэхээр хүнсний барааны бүлгийн үнэ инфляцад гол нөлөөллийг үзүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top