Павит Рамачандраныг "Найрамдал" медалиар шагнажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Азийн хөгжлийн банкны  /АХБ/ Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг "Найрамдал" медалиар шагнажээ. 

Шагналыг Монгол Улсын Сангийн сайд бөгөөд АХБ-нд Монгол Улсыг төлөөлсөн захирагч Б.Жавхлан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Суурин төлөөлөгчийн үдэлтийн хүлээн авалтын үеэр гардуулсан байна.

Энэхүү шагнал нь Суурин төлөөлөгч Павит Рамачандраны болон АХБ-ны Монгол Улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, олон жилийн түншлэл, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед болон эдийн засгийн хямралыг даван туулахад зориулан олгосон өргөн хүрээний дэмжлэг туслалцааг үнэлэн олгосон хүндтэй шагнал аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top