Монгол, Орос, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо болж байна.
Чуулганд оролцож буй ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевичийн байр суурийг хүргэе.
Тэрбээр “Эдийн засгийн хамтарсан төслүүдийг өнөөгийн нөхцөлд бодитой хэрэгжүүлэхэд тээвэр логистик, зорчигч, ачаа тээврийг хөгжүүлэх, бизнесийн уур амьсгалыг сайжруулах чиглэлээр тууштай ажиллах, санхүүгийн салбар дахь харилцаа холбоог сайжруулах асуудлуудыг шийдвэрлэх нь чухал.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Владимирович Мишустины БНХАУ-д хийсэн айлчлал дөнгөж сая маш эерэг үр дүнтэй өндөрлөлөө. Бидний үзэж байгаагаар Орос-Хятадын хамтын ажиллагааны одоо байгаа болон шинэ төслүүдэд Монголын түншүүдийг идэвхтэй оролцуулах нь талуудад харилцан ашигтай, эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
ОХУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааны шинэ боломж нээгдэж, бид урт замын эхэнд байна.
Эдийн засгийн "шинэ" нөхцөлд хамтын ажиллагааны илүү цогц хэлбэр, тухайлбал хамтарсан үйлдвэр байгуулах, аж үйлдвэрлэлд шилжих, харилцан ашигтай хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах хэрэгтэй. Оросын компаниуд эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, барьж байгуулах тал дээр Монголын түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах боломжтой. Мөн Монголын тээвэр, логистикийн дэд бүтцийн гол байгууламжуудыг өндөр түвшинд шинэчлэх, хөгжүүлэх, Улаанбаатар хотод орчин үеийн тээвэр, логистикийн нэгдсэн төвийг байгуулах, орчин үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цахим худалдаа, дижитал зах зээлийг хөгжүүлэх, хил дамнасан мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах чиглэлүүдээр хамтран ажиллах нь маш ирээдүйтэй харагдаж байна” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 7 )
30 жил үлээсэн дээ тэнэг иванууд!
Дандаа шаана...
Дээрэлхүү орсууд жижиг Монголыг дээрэмдэж шулах л гэж байгаа ш дээ үнэндээ
Хуцдаг халтар. Одоо хамтарья барья гэж гэнэ. Тийм л юм бол дуугай л УЦС -ын төсөлд л саад болохгүй бол боллоо. Ямар орсын нутаг дээр барих гэж байгаа биш шүүдээ..
манай урд, хойд хөршүүд маань биднийг европын холбоонд алдчихлаа гэж айгаад урд нь гаргаагүй саналаа хэлж байх шиг байна. Гэхдээ Францтай хамтарч бага оврын атомын цахилгаан станц барьсан нь хамаагүй дээр шүү!!!
Hutsvaa, muu lalaruud, odoo l neg ih uhaarch gene. Mongol iig dandaa doosh n hiine, tiim surkhii yum bol ter German Americ, France tai l orsold ldo. MANAI EGIIN GOL, SHUREN GIIN USAN TSAHILGAAN STANTSUUDIIG BARIULAHAD BUU SADAA BOL. BUU DARAMTAL. MONGOL HEREV TA NAR GAI BOLOOGUI BOL JENKO GAR HOLOO TAVIAGUI BOL HOGJIH BAILAA. ODOO GAI BOLOLGUI ZAI BOL.
Шаагаад л унаж гэнэ