Шүгэл үлээгчдийг хамгаалж, урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлэхэд АНУ-аас туршлага судална

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо АНУ-ын Хууль зүйн яамны Ерөнхий прокурорын дэд орлогч, Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх Брюс Сварц болон албаны бусад төлөөлөлтэй энэ  сарын 5-ны өдөр уулзалт хийжээ. 
 
Дэд сайд Б.Солонгоо уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ талаар хоёр талт гэрээ байгуулах асуудлаар санал солилцсон байна.

Түүнчлэн уулзалтаар авлигатай тэмцэх хүрээнд шүгэл үлээгчдийг хамгаалж, урамшуулал олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд АНУ-аас туршлага судлах, хууль сахиулах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөнгө угаах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top