Монголыг зорьсон 106,000$-ийн Ж.Садыкова гэж хэн бэ?

Админ | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Бүгд Найрамдах Казахстан улсын “Эрүүл мэндийн хөгжлийг дэмжих төв”-ийн ажилтан, хатагтай Ж.Садыкова Монголд ирэх тухай яригдах болжээ. 

Тэрбээр “Тамхины хэрэглээг бууруулах” Блүүмберг сангийн хөтөлбөрөөс 106,000$-ийг буцалтгүй тусламж нэрээр авсан гэдгээ шүүх хурлын үеэр мэдэгдсэн байдаг.

Д.Садыкова нь “Блүүмберг Инишиал” (Блүүмберг Филантрофис) байгууллагын нэр дор тэдний өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоогчид болон бусад мэргэжлийн байгууллагад нөлөөллийн ажил хийх үүрэгтэй байсан гэгддэг ба Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах зорилго тээн ажиллаж байжээ. Түүнийг хувийн ашиг сонирхлын дагуу нэг талд нөлөөлөл тогтоох гэж оролдсон, буцалтгүй тусламж нэрээр орж ирсэн сангийн мөнгийг хувьдаа завшсан зэргээр бурууг нь тогтоож байсан юм.

Түүний холбогдсон Блүүмберг Филантрофис байгууллага нь Нью Ёорк хотын захирагч асан Майкл Блүүмбергийн өөрийн санаачилга бөгөөд тус байгууллагаараа дамжуулж ядуу буурай улс бүрт өөрсдийн төлөөллүүдийг төрийн бус байгууллагуудаар дамжуулж суурьшуулдаг ба улс төр, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн бусад байгууллагуудын удирдлагад шууд нөлөөлөл хийх, буцалтгүй тусламж нэртэй хахууль өгч, өөрсөддөө ашигтай хуулийн өөрчлөлт хийхийг зорьдог юм.

Тэрээр Монгол Улсад ирж, албан хэргийн уулзалтууд хийхээр төлөвлөсөн ба зургаадугаар сарын 9-ний өдөр албан болон албан бус уулзалтууд товлосон гэх. 

Янжуур тамхины эсрэг тэмцэгчийн дүрд олон жил тоглож буй түүнийг Цахилгаан тамхины тухай, түүнийг хориулах арга хэмжээг авах тал дээр ажиллаж буйг нь Казахстан улсад асар их шүүмжилсээр буй.

Түүний хахууль авсан гэггдэг Блүүмберг Филантрофис байгууллагын Монгол дахь төлөөллүүд Д.Садыковагийн уулзалтуудыг зохион байгуулж буй аж. Хатагтай Ж.Садыкова Монголд ажиллах ажлын хүрээнд улс төрийн хүрээнд ч нөлөөллөө тогтоох уулзалтуудыг товлосон гэгдэж байна. 

Монгол Улсын хууль тогтоомжид нөлөөлөл үзүүлэхээр авч ирж байгаа энэ мэт "зочид" өөрийн улсдаа авлигын хэргээр шалгагдаж, 106,000 ам.доллар авсан нь шүүхээр тогтоогдсон байхад Монголыг зорьж ирэх болсон нь хэний зардлаар, юуны төлөө ирж буй вэ гэсэн асуулт дагуулж байна?

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top