"Шинэ сэргэлтийн бодлого, зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй "Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд эхэлж байна.

Энэхүү чуулганаар "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагын удирдлагууд оролцох юм.

Мөн "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "3000 вагон худалдан авах гэрээ", "Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг" зэрэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top