Монголбанк энэ оны тавдугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр оны эхнээс хойш нийт 5.6 тонн үнэт металл худалдан авчээ.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 425.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 422.6 кг үнэт металл тус тус худалдан аваад байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны тавдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 221,229.60 төгрөг байв.
Сэтгэгдэл ( 1 )
алт бол хэзээд үнээ барина даа