Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төвийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцжээ.
Тус төв нь ОУВС, төв Азийн улс орнууд болон Монгол Улс зэрэг ОУВС-ийн 9 гишүүн улс орнууд болон хөгжлийн түнш байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, сургалт, судалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ОУВС-гийн Захирал хатагтай Кристалина Георгиева болон удахгүй ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллах ноён Тигран Погосян нартай уулзалт хийсэн байна.
Уулзалтаар ОУВС болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа болон Монгол Улсад удахгүй ирж ажиллах ОУВС-ийн 4-р заалтын ажлын хэсгийн талаар ярилцжээ.
Мөн инфляцын өсөлт, түүний үр дагаварт мөнгөний бодлогоор хэрхэн нөлөөлөх, улс орнуудын урт хугацааны тогтолцооны сорилтуудыг даван туулахад төсвийн хүрээг хэрхэн сайжруулах талаар хэлэлцүүлгүүд болсон аж.
Сэтгэгдэл ( 1 )
энэ авгай бас их хуралд санаатай,