Гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийг хянах АЖЛЫН ХЭСЭГ байгууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Улсын ерөнхий прокурорын газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах 17 прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгээс сүүлийн 6 жилийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 300 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой хэрэг, материал, мөн Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас тус газарт дахин нягталж, хянуулахаар хүсэлт гаргаж ирүүлсэн дээрх төрлийн хэргүүдийг тус тус хянаж, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна гэж Улсын ерөнхий прокуророос мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top