Ерөнхий сайд асан С.Баяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан "Х.НЯМБААТАР сайд аа. 2009 оны Оюутолгойн гэрээнд "хуумгай" заалт нь яг юу юм? УИХ-ын 57-р тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай Засгийн газар зүтгэсэн. Оюутолгойн гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн Засгийн газрууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн гэж ойлгодог. Би буруу ойлгоод байна уу? Юутай ч "Орано"-тэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах чухал үүрэг хүлээж буй танд амжилт хүсъе" хэмээн тайлбар хүсэж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэнд Х.Нямбаатар сайд дараах хариултыг өгчээ.
Х.НЯМБААТАР: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХУУМГАЙ БИШ "ХУУДУУТАЙ" ГЭРЭЭ БОЛСОН
-Энд тодотгож хэлэхэд, Оюутолгойн гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. "Олон нийтийн зүгээс "Орано" групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Оюутолгойн гэрээ шиг хуумгай хандаж болохгүй" гэдэгт Оюутолгойн гэрээний ямар нэгэн хуумгай заалт гэсэн агуулга байхгүй. Хуумгай заалт гэвэл жичид нь ярьж болно.
Оюутолгойн гэрээ гэдэгт Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ зэрэг баримт бичгүүдийг хамтатган ойлгож байна.
Оюутолгойн гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон.
УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг тухайн үеийн Монголын талын төлөөлөл бүрэн хангаж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон гэх дүгнэлтүүд шалгалтын явцад гарч байсан.
"20,000 хувьсагчтай" санхүүгийн загвараас шалтгаалж өнөөдрийг хүртэл ТУЗ дээр жил бүрийн санхүүжилтийн төлөвлөгөө батлахад хүндрэл үүсдэг. 34 т ногдох үүссэн зээлийн төлбөрийг тэглэх хүртэл төслийн үйл ажиллагаа хэдэнтээ зогсож, гацаж байсныг санах хүн олон болов уу. Анхнаасаа олон улсын зөвлөх үйлчилгээ аваад дорвитой хэлэлцээр хийсэнсэн бол өдийд бид дахин дахин хэлцэж, хэрэлдэхгүй явах бсан биз.
Сэтгэгдэл ( 12 )
ЭНЭ С.БАЯР ЧИНЬ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ГАДААД ИРГЭНД ЗОДУУЛААД БАЙСАН БАЯР МӨН ҮҮ.
с.баяр хувь хүний байдлаар нь үнэлбэл яльгүй жаахан ухаантай хүн. гэхдээ оюу толгойгоос хахууль авсан мэдээж,элбэгдоржтой хамтарсан нь том алдаа 7-р сарын нэгний бужигнааныг Элбэгдоржтой тохирч хийсэн,дээд давхруудыг баяр шатаасан Энд Ө.хэнч билээ МАХН-н дарга байсан нөхөр шууд холбоотой.Ухаантай хүн зоригтой байдагЭлбэгдорж ч ухаантай тийм учраасЗоригийг алж чадсан Энүүнд Баяр холбоотой
С.Баяр гэдэг согтуу буриадын автлгалд авсан, хулгайлсан Америк дахь 7 байшингийн асуудал юу болсон бэ? Шоронд нь буцааж хий, согтуу новшийг!
Хоёр хулгайч нэг нэгэндээ цэцэрхэх гээд байгаа юм биз дээ. 15 жил өнгөрчихөөд байхад ОТ-г Засгийн Газарын хариулагатай алба хашдаг хүмүүс өнөөг хүртэл ойлгоогүй явна ичгэвтэр юмаа. Хоёулаа хоосон толгой, том ам...
С.Баярын ялыг нь бүрэн эдлүүлэх хэрэгтэй шүү, хуудуутай гэрээ байтугай хулгай луйвар хийж, өчнөөн сая долларын авилга авч шүүхээр шийтгүүлсэн нь үнэн ш дээ. Харин түүнд оноосон ялыг бүрэн эдлүүлэлгүй гаргахаар давраад олон юм хуцаад эхэлж байна.
Санжийн Баяр сүүлийн үед гэв гэнэт огцомдоод байдаг болчихлоо, 2024 оны сонгуульд үзэх гээд шоудаад байгаа юм биш биз!!! Уучлаарай, миний бодоход С.Баяр гэдэг хүн дахин монгол улсын улс төрийн тавцанд гарахаасаа өнгөрсөн байхоо
Гадаадын компануудаас авилга хээл хахуул авагчдын манлай загалмайлсан эцэг бол С.Баяр гэдгийг монголын нохой ч мэднэ.
Баяраа мөрөөрөө дуугүй архи гудраар байж бай ард түмэн чиний нэрийг сонсохоор бөөлжих гээд байна. Хуудуутай гэрээ хийж хэдэн доллар авсанаа дуугүй шингээвэл шингээ. Чадахгүй ам чинь загатнаад цэвэр юм шиг дүр эсгэмээр байвал ард түмэнд буцаагаад өгчих. Дараа нь олон юм ярь.
Баяр хулгайчыг барьж хоримоор юм.Ар арынхаа хулгайчуудад замыг нь зааж яваа хулгайч ш дээ.\n
Horongo oruulagch nohod yahaaraa horongoo zeel nereer Huu bodood baigaag oilgohgui Bain a Bayr liuvariin geree hiisen huviin nuurschid yagaad ard tumnii ezemshih huviig toldoggui yum be
Баярын хийсэн ОТ гэрээ бол МСонгол улсыг орвонгоор эргүүлсэн луйврын гэрээ болсоныг одоо болтол ойлгоогүй Баяр бол эх орноо худалдсан хулгайч шүү дээ?
С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахдаа АНУ-д 7 хаус авч Риод үйлчилж, Монголчуудын баялгийг гадныхан цөлмөх боломжолгосон. Эх орноосоо урвасан хулгайч С.Баярт өгсөн 5 жилийн ялыг бүрэн эдлүүлэх ёстой. Түүнийг шоронгоос суллах ёсгүй байв.