Энэ долоо хоногт 114 сая ам.доллар банкуудад нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 55.0 сая ам.доллар худалдан авах саналыг ирүүлжээ. Монголбанк 55.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн дуудлага худалдаагаар банкууд 59.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк биелүүлж,  59.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.

Энэ долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийтдээ 114 сая ам.доллар банкуудад нийлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top