Монголын эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гарч, нэгдсэн төсвийн орлого оны эхний таван сард 1 их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй байгаа. Тиймээс Засгийн газраас төсвийг тодотгож, цалин, тэтгэврийг нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл УИХ-ын чуулганаар өчигдөр /2023.06.16/ Монгол Улсын төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Энэ удаад 1.8 их наяд төгрөгөөр төсвийн тодотгол батлагдаж, 2023 оны үндсэн тэнцэл 23 их наяд болж байна. Ингэснээр цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэл, замын холболтуудын 21 төслийг үргэлжлүүлж, дуусгах төсвийг шийдсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.
Тэгвэл хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн 9%-д нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна.
Хүүхдийн мөнгийг нөхөн олгохдоо одоо авч байгаа 91 хувьд хүсэлт гаргах шаардлага байхгүй. Харин 9%-ийн хувьд зөвхөн хүүхдийн мөнгөө хандивлах хүмүүс хүүхэд тус бүртээ цахимаархүсэлт гаргах болно. Үүнийг И-Монголиа, Хур, И-Халамж систем ашиглан долдугаар сарын 1-нээс өмнө холболтуудыг хийнэ. Хэрвээ та хүүхдийн мөнгөө авах хүсэлтэй бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулалтыг хийнэ. Учир нь иргэд богино хугацаанд хүсэлт гаргах нь чирэгдэл үүсгэх учраас журамд энэ талаар тусгаж. нөхөн олголтыг цаг хугацаатайгаар олгоно.
Тэрээр мөн "Энэ удаагийн төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ахиж дэвших шалгуурыг хоёр дахин бууруулж, оролцоог хангасан нийгмийн бүрдүүлэхээр Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албанд 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй гуравхан иргэн шалгалт өгч тэнцсэн байсан. Тиймээс төр нээлттэй болж байна.
Мөн 98 жилийн түүхтэй Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн агентлаг гэж байсныг хүүхэд рүү чиглэсэн байгууллага болголоо. Хүүхдийн байгууллага дуудлагаар очиж ажиллана. Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барих гэж байна. Үүнтэй холбоотойгоор ирэх оноос хүүхэд хамгааллын төсвийг хоёр дахин нэмнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
дараагийн ХАТАН ЭЖИЙ болгох нь дээ. сонгуулийн шоу сайн хийж, намдаа мөнгө босгож өгсөн эмэгтэйд өгдөг цол .
Нийгмийн хонгор оо гэж
Сонгуулийн шоу.
Эргэж буцаад,хүүхдээр тоглоод байна уу
Нэг юм ярьж сураач. Ингэж байж яаж сайдын албыг хашдаг байнаа.
Энэ сайд ярих болгондоо өөр өөр юм хэлэх юмаа эхлээд сайн боловсруулж байж нэгдсэн нэг мэдээлэл хүргээч