Монгол Улсад холбогдох арбитрын хурал Вашингтонд болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох хөрөнгө оруулалтын маргааныг хянан шийдвэрлэх арбитрын хурал Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон ДиСи хотноо байрлах Дэлхийн банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төв дээр 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс зургадугаар сарын 8-ны өдрүүдэд болжээ.

Уг хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна.

Даблью Эм Майнинг ХХК нь Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд Монгол Улсын эсрэг Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд 1994 онд байгуулсан хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 2021 онд арбитрын маргааныг үүсгэсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс нэхэмжлэгчийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг судалж, холбогдох тайлбар, нотлох баримтыг гарган шаардлагыг няцааж, Засгийн газрын байр суурийг хамгаалж ажиллажээ.

Арбитрын бүрэлдэхүүнд Даргалагч арбитрчаар Эдуардо Ж.Зулета, арбитрчаар Альберт Яан ван ден Берг болон Стефен Л.Драймер нар ажиллаж байгаа бөгөөд хуулийн зөвлөхөөр Монгол Улсыг олон улсын хуулийн фирм болох “Херберт Смит Фрийхиллс”, Даблью Эм Майнинг компанийг Канадын Улсын “Мак Миллан“ хуулийн фирм тус тус төлөөлөн ажиллаж байна.

Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ тодорхой хугацааны дараа гаргах бөгөөд уг шийдвэрийг Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төвийн дүрмийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэх ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shyar tohoi.(178.209.133.214) 2023 оны 06 сарын 19

Amerka Evropiin hurungutun shunaltan tsulmugsud mash ih erj hycheer byged .Mongol luu shunaj ehelvee.

0  |  0
зочин(139.5.216.189) 2023 оны 06 сарын 19

олон улсын шүүх хуралдаанд санй бэлдэж орох нь маш хэрэгтэй шүү ялангуяа зэс нүүрс гэхэ мэт улсад ашигтай гэрээний асуудлыг маш санй судлаж байж л олон улсад ялна

0  |  0
номгон раш(202.126.89.156) 2023 оны 06 сарын 19

МАНайхан дээрэмдээ л биз дээ

0  |  0
Батаа(66.181.179.128) 2023 оны 06 сарын 18

Энэ луйварчдын арбитор гэж юу байх вэ, манайхыг л буруутгаж шийдвэрлэнэ. Анхнаасаа л эдэнтэй зууралдах нь буруу байж.

1  |  0
Top