С.Баяр, Х.Нямбаатар хоёрын маргаан ба 57 дугаар тогтоол ХЭРЭГЖСЭН ҮҮ?

2023 оны 06 сарын 19

Монголын Засгийн газар Францын “Орано групп”-тэй энэ онд багтаж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажиллаж буй энэ цаг үед Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар сошиалаар үг шидэлцээд авлаа.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн 2009 онд буюу 14 жилийн өмнө манайхны хувьд урт хугацаанд хэрэгжих, мега төслийн талаар ойлголт тааруу, тэр хэрээр хөрөнгө оруулагч талд “буултууд” хийчихсэн байдаг. Тиймээс ч дараагийн томоохон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа өмнөх алдаанаасаа суралцах, хэрсүүжих шаардлага бий юу гэвэл, тийм.

С.Баяр, Х.Нямбаатар хоёрын байр суурийг харахад, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой УИХ-ын 57 дугаар тогтоолын талаар хэн хэн нь дурджээ.

С.Баярын хувьд, 2009 оны Оюутолгойн гэрээнд "хуумгай" заалт нь яг юу юм? УИХ-ын 57-р тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай Засгийн газар зүтгэсэн. Оюутолгойн гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн Засгийн газрууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн гэж ойлгодог. Би буруу ойлгоод байна уу?” гэсэн бол Х.Нямбаатар “Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг тухайн үеийн Монголын талын төлөөлөл бүрэн хангаж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон гэх дүгнэлтүүд шалгалтын явцад гарч байсан” гэжээ.

Тэгэхээр тэдний яриад буй УИХ-ын 57 дугаар тогтоолд чухам юу гэж заасан байдгийг харах нь зүйтэй биз ээ.

Тодотгоход, Канадын “Айвенхоу Майнз” компани Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ 2003 оноос хойш хэд хэдэн удаа ирүүлсэн байдаг. Улмаар 2006 онд тэд дахин хүсэлт гаргаснаар талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, зургаадугаар сар гэхэд гэрээний төслийг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьж байв.

Цаашлаад 2008 оны сонгуулиас өмнө дахин яриа хэлэлцээр идэвхжиж, сонгуулийн дараа УИХ-аас “алдарт” 40 дүгээр тогтоолыг баталж байсан билээ. Дараа жил нь буюу 2009 онд УИХ-аас  57 дугаар тогтоолыг баталсан юм.  Эдгээр ТОГТООЛУУД бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэслэсэн эрх зүйн гол баримт бичгүүд юм.


 

2008 ОНЫ 40 ДҮГЭЭР ТОГТООЛЫН АГУУЛГА

 

  • Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх

 

  • Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах хувилбар

 

  • Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбар

 

  • Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох тухай гэхчлэн тусгасан байдаг.


 

УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ  2009 ОНЫ  57 ДУГААР ТОГТООЛД

 

 

  • Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай

 

  • Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй

 

  • Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх Засгийн газарт үүрэг болгосугай хэмээн тусгасан байдаг.


Сануулахад, УИХ-ын  2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” баталж, Засгийн газарт даалгавар өгсөн байдаг. Тогтоолын дагуу тухайн үед  У.Хүрэлсүхийн удирдаж байсан кабинет гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг 2020 оны гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх үүрэг хүлээсэн. Тухайлбал, төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн.

Тодруулбал, УИХ-ын  40 болон 57 дугаар тогтоол, Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна гэж тусгасан. 40 дүгээр тогтоолд  Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбарыг судлах тухай тусгасан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг албан ёсоор даалгасан 57 дугаар тогтоолыг харахаар Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувь 50-иас доошгүй хэмжээнд очсон байх ёстой байгаа юм.

Нөгөө талаас УИХ-аас 2019 онд гаргасан  тогтоолд “Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах” гэсэн өгүүлбэр бий. Түүнчлэн Монголын Засгийн газар 34 хувиасаа татгалзаж, Бүтээгдэхүүн хуваах нөхцөлийг хөрөнгө оруулагч талтай тохирох боллоо гэхэд 2009 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгох шаардлага үүсэх үү гэдэг асуудал ч тухайн үед хөндөгдөж байв.

2009 онд гэрээг байгуулсан засгийг удирдаж байсан Санжийн Баяр төслийн 34 хувийг Засгийн газар эзэмшсэн нь өнөөдрийн зовлонгийн шалтгаан болоод байна,  2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн заалтаа л дагаж 34 хувиа өрөөр санхүүжүүлэх гэрээг байгуулсан гэсэн тайлбар хийж байсан билээ.

Гэрээ байгуулахаас өмнө буюу 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал, дүгнэлтийг гаргасан байдаг.

Санал, дүгнэлтийн 1.3-т “Удирдамжид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгахаар заасан. Гэтэл гэрээний хугацааг сунгаснаас хойш нэг жилийн дотор харилцан тохиролцсон нөхцөлөөр Монголын тал 16 хувийг нэмж эзэмших эрхтэй гэж заасан ба хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёр удаа өөрчлөгдөж таван тэрбум ам.доллар болсны эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллага /аудит/-аар үнэлгээ, дүгнэлт гаргуулаагүй байна. Энэ нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй болгож байна.

2.5-д Нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50 хувийг шууд эзэмших асуудлыг төсөлд тусгах. Олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 ба түүнээс дээш хувийн хувьцааг үе шаттайгаар хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр эзэмших гэхчлэн санал тусгасан байдаг.

Тэгвэл 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д  Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувийг өмчлөх ба энэхүү Гэрээний хугацааг энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойш 1 /нэг/ жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 /арван зургаа/ хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй гэж тусгасан байдаг.

Харин үүнээс 10 жилийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсох үеэр 34 хувийн талаар анхаарал татсан дүгнэлтийг танилцуулсан.

Гэрээний 1.6 дахь заалт нь  Монголын талын эзэмших хувийг 50 хувиас доошгүй хувь болгоно гэсэн олон түмний хүлээлтийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Төслийн хэрэгжилтийн явц, 2015 оны ТЭЗҮ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон төслийн хөрөнгө оруулалт, зардлын хэт их өсөлтөөс үзэхэд төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэдэн хувь ч хүргэж нэмэгдүүлэх нь ач холбогдолгүй болсон байна гэсэн дүгнэлтийг танилцуулсан юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д Төр нь энгийн хувьцааны 34 хувийг "өмчлөх" гэдэг үгийг хэрэглэсэн боловч хувь нийлүүлэгчийн гэрээ болон Дубайн хэлцлээр “эзэмших” гэдэг үгээр сольсон нь эрх зүйн ойлголтоор зөрчилтэй. Дубайн хэлцлээр Монгол талын төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувиар тогтоон энгийн хувьцаа эзэмшигч болсон. Харин төслийн үйл ажиллагаанаас хамаарч хувьцаа эзэмшигч, талуудын хүртэх ногдол хуваарилагдах эсэх нь тодорхойгүй болсон. Анхны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтыг 4.4 тэрбум ам.доллар гэж төлөвлөсөн, харин нэмэгдсээр 7.1 тэрбум, 2018 оны он гэхэд 11.1 тэрбум ам.доллар болгож зардлаа өсгөсөн.  Түүгээр ч үл барам ТЭЗҮ-ийг эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш гэж Дубайн гэрээ гэх Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд оруулсан нь Монголын талын үр ашгийг цаашид бууруулах ноцтой өөрчлөлт болсон гэсэн дүгнэлтийг Ажлын хэсгээс хийсэн юм.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, 57 дугаар тогтоолд тусгасан хувь эзэмшилтэй холбоотой асуудлыг чөдөрлөсөн заалтуудтай гэгдэх Дубайн гэрээ цуцлагдчихсан билээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
zochin(66.181.185.221) 2023 оны 06 сарын 20

Санжийн Баяр гэж зөнөсөн өвгөнийг дахиад улс төрийн тавцан руу ойртуулж болохгүй, арчиж хаях хэрэгтэй

1  |  0
ард(202.9.40.29) 2023 оны 06 сарын 20

өнөөгийн уруудал Баяр гэдэг хөрөөс шууд эхлэлтэй, чамайг түүх шүүх цаг ирнэ ээ

1  |  0
1(202.21.107.64) 2023 оны 06 сарын 20

naa arhichnaa ahiad humuujtel ni suulgahgui yu dutuu garsan biz dee

1  |  0
nyambaatariin zov(59.153.114.36) 2023 оны 06 сарын 19

S.Bayr bol luibarchin l daa, hudalaa ooriigoo zovtgoh gej ingej yrij bna. vnendee nyambaatariin zov sh de. uumgai huudaitai geree bolj mongoliin erh ashigiig hosor hayj ashiggui bolson geree l dee..

1  |  0
DR WAAYNE CURL 19083(197.210.55.33) 2023 оны 06 сарын 19

Barchaga salomlar, men ushbu vositadan foydalanib, Hindistonning Venkata ixtisoslashgan shifoxonasidan DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM dan minnatdorchilik bildirmoqchiman, uning shifoxonasi mening buyragimni 805 000 AQSh dollariga sotib oldi, ular o”zlarining tibbiy mutaxassislarini kelishga yuborishdan oldin menga 403 000 dollar to”lashdi. meni mamlakatimdan Hindistonga olib ketinglar, birodarlar, kasalxona mening sayohat xarajatlarimni to”lagan va ular menga to”g”ri g”amxo”rlik qilishdi va menga juda yaxshi munosabatda bo”lishdi. Mening tizimimdan bitta buyragi olib ketayotgan edi, men uni yara

0  |  0
Ddavaa(202.21.107.20) 2023 оны 06 сарын 20

Demberel Chingis haan bish 57-r togtool Ih zasag huuli bish Ushichneen ergee halisan ch goldriloo eerchildegguiBayariig shorond suulgaad ch OT geree zogssongui, tugs tugulder bolsongui

2  |  0
Ааааа(202.21.107.23) 2023 оны 06 сарын 20

С.Баяр одоо ч Монгол улсад, ЗГ т гай болсоор л байгаа бололтой.

2  |  0
Top