ЭМДС | Шархлаат колит өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 19

ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор шархлаат колит өвчний эмийн эмчилгээг 1сая 29 мянга, мэс заслыг 1 сая 793 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 146 иргэнд ЭМД-ын сангаас нийт 147 сая 769 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол: https://online.fliphtml5.com/scory/iaqv/...

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд: https://emd.gov.mn/news/207

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top