24,2 тэрбум төгрөгийн даатгалын шимтгэл ЭМД-ын санд төвлөрчээ

Я.Болор | Zindaa.mn
11 минутын өмнө

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын ЭМД-ын шимтгэлийн хамрагдалт болон авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийг танилцуулж байна.

Шимтгэл төлөлт:

2026 оны 7 дугаар сард нийт 764,568 ажилтны 24,2 тэрбум төгрөгийн даатгалын шимтгэл Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн байна.

 Авсан тусламж, үйлчилгээ

Тухайн сард аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд 201,392 тохиолдлоор 12 төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, нийт 21,4 тэрбум төгрөгийн зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top