"Эрдэнэбүрэнгийн УЦС" баригдах нутаг дэвсгэрээс шилжих иргэдэд 19.8 САЯ ОЛГОНО

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэбүрэнгийн УЦС" баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэдэд нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн.

Тодруулбал, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

Тус тогтоолоор байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин суурьших зориулалтаар олгох нэг удаагийн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28,000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ga(192.82.89.102) 2023 оны 06 сарын 23

ГАЗАР УЛСЫН ӨМЧ МӨНГӨ ӨГЧ БОЛОХГҮЙ

0  |  0
Zochin(86.111.139.203) 2023 оны 06 сарын 22

Oboodooo ! Ene tsahilgaan stantsiig bosgobol Mongol min Orosin tsahilgaanii hamaaralaas garah buren bolomjtoi boloh bhaa

0  |  0
Зочин(122.201.22.6) 2023 оны 06 сарын 22

Юун пялдага юм бэ, зүгээр л нүүх мэдэгдэл өгөөд, очиж буух газрыг зохицуулж өгөөд л бол оо ш дээ, газар чинь улсын өмч биз дээ, улсад хэрэгтэй газраа чөлөөлж авах эрх байдаггүй хэрэг үү

0  |  0
Top