Өнөөдөр /2023.06.27/ гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 38.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй аж.
Өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар 80 сая ам.доллар банкуудад нийлүүлсэн юм.
Гадаад валютын нөөц тавдугаар сарын байдлаар 3 тэрбум 896 сая 87 мянган ам.доллар байсан. Тэгвэл зургадугаар сар гарснаас хойш 349 сая ам.долларын интервенц хийгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )