Өчигдөр оройноос эхлэн зарим банкууд хооронд гүйлгээ хийж болохгүй байгаа. Энэ нь Монголбанкны сүлжээ тасалдсантай холбоотой гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Монголбанкнаас дараах мэдээллийг өгч байна.
“Өнөөдөр буюу 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр зарим нэр бүхий арилжааны банкуудын дотоод программ хангамжийн доголдлоос шалтгаалж, банк хоорондын цахим гүйлгээ саатах, доголдох явдал гарч, иргэд олон нийтийг бухимдуулаад байна. Шалтгааныг нь "Монголбанкны сүлжээ тасалдсанаас үүдсэн" гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл бөгөөд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн сүлжээ хэвийн, найдвартай ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.
Сэтгэгдэл ( 0 )