Энэ онд Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын түүхт 100 жилийн ой тохиож байна.
Засгийн газрын баталсан тогтоолоор Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг Завхан аймаг, Төв аймаг, Хэнтий аймаг долоодугаар сарын 27, 28-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.
Харин сумдын наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулах тухай мэдэгдлийг Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт албан бичгээр хүргүүлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Говь Алтай аймаг ёстой болоогүй шүү. юун Хантайшир вэ. Тэр үед засаг захиргааны төв нь Улиастай хот бсан. Юун наадам юун 100 жил вэ. Болиорой наадмын өвчтэй Говь Алтай дарга нараа . Түүхээ судалж уншиж байж түүхт ойгоо хийнэ шүү.
Төрийн Хуулиар сумдын наадам 11-12нд болж байхаар заачихсан байхад тэнд төрийг төлөөлж төрийн хуулийг хэрэгжүүлэхээр томилогдсон Аймаг , сумын Засаг дарга нар юугаа мэдэж, юугаа хийж суудаг байнаа
Говь-Алтай аймгийн 100 жил биш Хантайшир уулаар аймаг нэрлэгдсэний 100 жилд хүндэтгэл үзүүлэх наадам хийнэ
Говь алтай яахаар 100 жил байдаг юм