Энэ онд Хятадаас 400 мянган жуулчин хүлээн авах зорилтод дэмжлэг үзүүлнэ гэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин, албаны хүмүүсийн хамт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Ази, Европыг холбосон торгоны зам буюу “Бүс ба зам”төслийн хүрээнд хоёр Улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа. Тэгвэл уг асуудалд дэмжлэг үзүүлэх, Монгол, Хятадын аялал жуулчлалын компаниудын хоорондын уялдаа холбоог дэмжиж хамтран ажиллахаа БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин илэрхийлжээ.  Түүнчлэн торгоны зам буюу “Бүс ба зам” төсөл нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт шинэ харилцаа эхлүүлэх боломж гэдгийг хоёр тал онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl irgen(64.119.20.230) 2023 оны 06 сарын 30

ene erguu malaa ireheer ni zailuulaach eee, , 400,oooo myangan hyatadiin kom namiin humuus avchirj surtal uhuulga hiih ni dee

0  |  0
г(202.179.27.218) 2023 оны 06 сарын 30

400000 хятад. За хятдууд цутган орж ирэх нээ

0  |  0
Иргэн(202.21.107.33) 2023 оны 06 сарын 29

Ок!!!\n

0  |  0
Top