Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар болон Азийн Хөгжлийн Банктай хамтран “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар Азийн Хөгжлийн Банк, БНСУ-ын Статистикийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа. Мөн өгөгдөл, мэдээллийг нэгтгэх, өгөгдлийн удирдлага, засаглалын талаар Азийн Хөгжлийн Банк болон БНСУ-ын Статистикийн газрын баримталж буй чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцож, төслийн дараагийн алхмуудыг тодорхойллоо.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Өгөгдлийн шинжилгээ дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгоно гэж онцолсон юм. Мөн “Төрийн мэдээллийн чанарыг сайжруулж, зөрүүтэй байдлыг арилгахаас гадна салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд энэ төслийн зорилго оршиж буй. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна” гэсэн юм.
Харин БНСУ-ын Статистикийн газрын Төлөвлөлт, зохицуулалтын товчооны дарга Хенгви Жион “Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар болон Азийн Хөгжлийн Банк хамтран гурван талт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд төрийн мэдээллийн системийг нэгтгэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. БНСУ-ын хувьд энэ тал дээр туршлагатай болсон. Монголд байгаа төрийн байгууллагуудын дата өгөгдлийг хооронд нь уялдуулах, нэгдсэн систем бий болгох ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Орчин үед тус тусдаа үүссэн өгөгдлөөс илүү хоорондоо уялддаг, нэгдсэн өгөгдөл бүхий системийн үнэ цэн нэмэгдэж байна. Энэ үнэ цэнийг улам сайжруулахад төслийн зорилго оршиж байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд “Дэлхий дахинд өгөгдлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэн, ач холбогдол онцгой нэмэгдэж байна. Энэхүү төслийн хүрээнд өгөгдөл дээр өдөр тутамд ажилладаг хүмүүст тусгай сургалтууд зохион байгуулна. Өгөгдлийн менежмент, засаглал, холбогдох хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах, өгөгдлийн дэд бүтцийг оновчтой болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тус төслийн үйл ажиллагаа чухал дэмжлэг болно” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
баян хүн ажлаа өгөөч дээ