Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр шинэчлэн тогтоолгох ажлын хүрээнд S&P Олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагийн төлөөлөгчид зэрэглэлийн үнэлгээ хийх уулзалтуудыг холбогдох төрийн байгууллагуудтай хийж байна.
Энэ хүрээнд S&P агентлагийн төлөөлөгчидтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл уулзаж, Монгол Улсын уул уурхайн салбарын нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өгчээ.
Уулзалтаар манай улсын уул уурхайн салбарын тойм мэдээ, уурхайнуудын төлөв байдал, ашиглалтын хугацаа, хайгуулын ажил, цаашид хэрэгжих боломжтой төслүүд, БНХАУ-Монгол Улсын худалдаа, экспортын нөхцөл байдал, ложистикийн асуудал зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )