Дансны төлөв нь түр хаалттай иргэдийн мэдээллийг холбогдох ҮЦК-иудад хүргүүлнэ

2023 оны 07 сарын 05

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-ны зүгээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны шат дарааллыг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, мэдээллийн урсгалын давхардлыг арилгах, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх зэрэг зорилтын хүрээнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн хаалттай төлөвтэй дансуудыг ҮЦК-иудад төлөв нээлгэх хүсэлт өгөхөөс өмнө ҮЦК-уудад мэдэх боломжоор хангах тухай саналыг ирүүлсэн.

Энэ саналын хүрээнд эхний ээлжинд ҮЦТХТ нь дансны төлөв нь түр хаалттай иргэдийн мэдээллийг холбогдох ҮЦК-иудад албан ёсны цахим хаягаар нэг удаа хүргүүлэхээр боллоо.

Иймд ҮЦК-иуд албан ёсны цахим хаягаа шалган тус жагсаалтыг үндэслэн ажиллана уу.  ҮЦТХТ-д төлөв нээх боломжтой түр хаалттай төлөвтэй нийт 29 ҮЦК-иуд дээр нийт 112,352 данс байна гэж Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(103.229.120.193) 2023 оны 07 сарын 06

Ogt Dan”s bhgui Hun yaj ett 300.0 awah we 4jil horigfoj bgaad say garch irsen huuhdiin mongonii danstai bsan ashiglagdaagui udsan geed haagdsan bsan haana handah ystoi we zowolgoo tuslamj ogooch

0  |  0
Top