УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ.
Тодотгоход, өнгөрсөн өдрүүдэд нийгмийн анхааралд байсан англи хэлний асуудлыг дараах байдлаар хуульд тусгалаа.
Төслийн 6.1 дэх хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3 дахь заалтыг төслөөс хасаж, 6.3 дэх хэсгийг “Боловсролын сургалтын байгуулага нь энэ хуулийн 6.4-т заасан агуулгыг монгол хэлээр эзэмшүүлэхээс гадна тухайн боловсролын байгууллагын төлөвлөгөөнд заасан гадаад хэлийг судалхад энэ хуулийн 6.1 дэх хэсэг хамаарахгүй” гэж өөрчлөн найруулж, “Сонсголгүй суралцагчийн боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэл байна.” гэсэн 6.5 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Сэтгэгдэл ( 0 )