Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын чуулга уулзалт Францын Парис хотноо болж 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцлоо.
ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх (МУТС, ҮОХЗДС)-тэй тэмцэх тогтолцоо хангалтгүй улсуудын жагсаалт буюу “хар”, “саарал” жагсаалтыг гаргадаг. Мөн энэхүү жагсаалтыг улс орнууд өөрийн мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд цаг тухай бүрт нь хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөдөг.
Энэ удаагийн чуулга уулзалтаар уг жагсаалтыг шинэчилсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үйл ажиллагаанд үүсэж болох аливаа эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах үүднээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо хангалтгүй улсуудын шинэчлэгдсэн жагсаалтыг хүргүүлж байна.
ФАТФ-ын саарал жагсаалтад Камерун, Хорват, Вьетнам улсууд шинээр оржээ.
Сэтгэгдэл ( 0 )