Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийсэн.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэв.
Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs, Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Lazard Asset mgt, Export finance Australia, MIGA, Cliffort capital, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, GIC, Ubique Asset mgt, EBRD, IFC, KFW, Canadian Imperial Bank of Commerce зэрэг Олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )