АХБ-ны Дэд Ерөнхийлөгч Ашок Лаваса Монголын Эдийн Засгийн Форумын эхний өдөр хүндэт зочны илтгэлийг тавьсан юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засагт хувийн хэвшлийн оролцох таатай орчныг бүрдүүлэхийн чухлыг онцлоод, эдийн засгийн хүртээмжтэй өсөлт болон уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгө оруулалтыг нөхөхөд хувийн хэвшлийн санхүүжилтийг өргөжүүлэх нь нэн чухлыг цохон тэмдэглэсэн.
Мөн Дэд Ерөнхийлөгч Ашок Лаваса Монголын Эдийн Засгийн Форумын нэгдсэн хуралдааны “Шинэ ирээдүй – шинэ боломж” хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Рио Тинто групын ТУЗ-ийн дарга Доминик Бартон, Жэй Пи Морган санхүүгийн байгууллагын ОУХОБ-ны ҮА хариуцсан дарга Женнифер Нейсон, MCS Группын ТУЗ-ын дарга Ж.Оджаргал нарын хамт оролцсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
гадаад орныхон төрийн өмчийг тоохгүй ярих ч үгүй бна, ТЭНД хулгайч дарга нар байдаг болохоор,ХУВИЙН өмчийг л дэмж хамтарч юм хийнэ,ГЭХДЭЭ улсын өмчийг барьцаалж,хэцүү дээ